Бидний тухай

КОМПАНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартад нийцсэн, чанартай орон сууцыг танд бүтээж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллан их хотынхоо их бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулна.

ЧАНАРЫН БОДЛОГО:

• Өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, бизнест хамаарах Үндэсний хууль тогтоомж, стандартын шаардлагад байнга нийцэж ажиллана. • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг ямагт сайжруулах замаар харилцагч, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд тэмүүлнэ. • Тасралтгүй суралцагч байж салбарын шилдэг техник, технологийг нэвтрүүлэхэд тэргүүлэгч байна. • Чанарын удирдлагын тогтолцооныхоо үр нөлөөг байнга сайжруулахад компанийн удирдлагын баг үргэлж манлайлагч байна.

Компанийн танилцуулга

“Манабу Кикин” ХХК нь барилга угсралт, их засварын ажлыг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлж графикт хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа чиглүүлж ажиллахын зэрэгцээ хамгийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дээд зэргийн тав тухтай үйлчилгээг хэрэглэгчдэд цогцоор нь хийж гүйцэтгэдэг. Манай компани нь ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин, удирдах болон инженерийн чадварлаг ажилтан, техникч, мэргэжилтэй байнгын болон гэрээт ажилтантайгаар нэг зорилго, зорилтын төлөө нэгдсэн эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Тус компани мэргэжилтэй ажилтан, инженер, архитектор, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны байцаагч нараас бүрдсэн инженер техникийн чадварлаг багтай ба энэхүү бүрэлдэхүүнд:

Монгол Улсын зөвлөх инженер 1 Монгол Улсын мэргэшсэн инженер 2 Монгол Улсын мэргэшсэн төсөвчин 2 Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч 1 Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер 2 Барилгын инженер 2 Архитектор 1 Сантехникийн инженер 2 Цахилгааны инженер 1 Дохиолол, холбооны инженер 1 Борлуулалтын менежерийн 10 хүний бүрэлдэхүүнтэй тус тус багтан ажиллаж байна.

Захиралын мэндчилгээ

"Манабу Кикин" компанитай харилцагч таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна. Манай компани 2017 оноос хойш үүсгэн байгуулагдаж, олон төслүүд дээр туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчээр амжилттай ажилласан арвин туршлагатай компани юм. Бид чанарыг бүтээж, аюулгүй ажиллагааг дээдлэн ажиллах болно. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Манабу кикин ХХК 2025 он